Оросын С-400 цогцолборыг 13 орон худалдаж авах сонирхолтой байна » Төр.мн

Оросын С-400 цогцолборыг 13 орон худалдаж авах сонирхолтой байна

Оросын зенитийн пуужингийн С-400 "Триумф" цогцолборыг худалдаж авах гэрээ хэлцэл хийсний хариуд хориг арга хэмжээ авах АНУ-ын сүрдүүлгийг үл харгалзан уг системийг наад зах нь 13 орон худалдаж авах сонирхолтой байна. Энэ тухай лхагва гарагт телевизийн "CNBC" суваг Америкийн тагнуулын мэдээлэлд нэвтрэх эрхтэй эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ. 
Эх сурвалжуудын хэлснээр, С-400-г худалдаж авах асуудлыг Саудын Араб, Катар, Алжир, Марокко, Египет, Вьетнам болон Ирак улс хэлэлцсэн байна. Дипломат дарамт шахалтын улмаас зарим орон Оросын зэвсгийг худалдан авахаас татгалзаж магадгүй байгаа аж. 
С-400 бол алсын тусгалтай шинэ үеийн зенитийн пуужингийн цогцолбор бөгөөд нисэх онгоц, дунд тусгалын далавчит болон баллистик пуужинг устгах зориулалттай юм. Уг цогцолборын пуужингууд 600 хүртэл км зайд байг амдан сөнөөдөг, 400 км зайд болон 35 км өндөрт байгаа байг устгах чадалтай.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News