Хашоггийн хэрэгт хунтайж холбоотой гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж мэдэгджээ » Төр.мн

Хашоггийн хэрэгт хунтайж холбоотой гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж мэдэгджээ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Сальман оролцсон гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж АНУ-ын Флорида муж улсын Сенатч Марко Рубио мэдээлжээ.

"Саудын Араб нь бие даан үйл ажиллагаа явуулдаг хүн болгонтой хамтран ажилладаг Засгийн газартай улс биш бөгөөд угсаа залгамжлах хунтайж нь улсын бүрэн эрхийг гартаа атгасан хүн тул энэ хэрэгт гарцаагүй оролцсон” гэж М.Рубио телевизийн "CNN” сувагт лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн байна.

Уг ярилцлага олон нийтэд цацагдсаны маргааш АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Жина Хаспель сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргийн талаар хэлэлцэхээр хэсэг хууль тогтоогчидтой уулзалт хийжээ.

"Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт нэвтэрсний дараа сураггүй болсон юм. Энэ хэргийн дараа түүнийг Консулын газраас амьд гарсан хэмээн албаны төлөөлөгчид мэдээлсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Саудын Арабын Засгийн газраас түүнийг Консулын газарт болсон маргааны үеэр амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм. 

montsame.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News