Францад шатахууны татварыг ирэх оны турш нэмэгдүүлэхгүй » Төр.мн

Францад шатахууны татварыг ирэх оны турш нэмэгдүүлэхгүй

Францад шатахууны татварыг ирэх онд нэмэхгүй гэж тус улсын Байгаль орчны сайд Франсуа де Рюжи телевизийн "BFM” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.
 
"2019 онд шатахуун түлшний татварыг нэмэхийг бүхэлд нь цуцалсан" гэж тэрбээр хэлсэн байна.
 
Францын Ерөнхий сайд Эдуар Филипп "шар хантаазтнууд”-ын шаардлагын хариуд Засгийн газраас арга хэмжээ авч эхэлснийг мягмар гарагт мэдэгдсэн билээ. Тухайлбал, тэрбээр бензин болон дизель түлшинд нэмэлт татвар ногдуулахыг зургаан сараар хойшлуулсныг, мөн автомашины техникийн үзлэгийн зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, цахилгаан эрчим хүч болон хийн татварыг түр хугацаанд зогсоосныг мэдээлсэн юм.
 
Францын парламентын доод танхим лхагва гарагийн орой Засгийн газраас өргөн барьсан татварын багц арга хэмжээг дэмжин баталсан байна. Одоо энэ асуудлыг парламентын дээд танхим хэлэлцэх ёстой. Францын Ерөнхий сайд пүрэв гарагт сенатын танхимд үг хэлнэ.
 
Францад автомашины шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн "шар хантаазтнууд”-ын хөдөлгөөн 11 дүгээр сарын дунд үеэс хойш олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байгаа юм. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бензиний үнийг 3 центээр, дизель түлшний үнийг 6.5 центээр нэмэгдүүлнэ гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгджээ. Үнэ ийнхүү өсөх болсны шалтгаануудын нэг нь Францын Засгийн газар хүлэмжийн хийн хаягдалд экологийн татвар ногдуулсантай холбоотой байна.
montsame.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News