Солонгос жолоочийг зодсон монгол иргэнийг баривчлан саатуулжээ » Төр.мн

Солонгос жолоочийг зодсон монгол иргэнийг баривчлан саатуулжээ

/МОНЦАМЭ/.
 БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газар энэ сарын 4-ний өдөр танхайрсан Монгол Улсын иргэнийг саатуулжээ.Тус улсад гэрээгээр ажиллаж байсан иргэн А /23 настай/ ачааны машины жолооч 50 настай солонгос иргэнийг зодож, танхайрчээ. Уг хэргийн  дуудлагаар очсон цагдаа нарт ч эсэргүүцэл үзүүлсэн тул баривчлан саатуулж. Иргэн А Монгол руу яаралтай буцах шаардлага гарсны улмаас Сөүл рүү явах гээд замын унаанд дайгдахаар дээрх ачааны машиныг зогсоосон байна. Улмаар жолоочтой хэл ойлголцохгүйн улмаас солонгос иргэнийг зодож танхайрчээ. Одоогийн байдлаар түүнд Тэгү хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News