Агаарын бохирдлын улмаас жил тутам олон сая хүн нас барж байна » Төр.мн

Агаарын бохирдлын улмаас жил тутам олон сая хүн нас барж байна

Дэлхий нийтэд тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг болох агаарын бохирдлын улмаас жил тутам долоон сая хүн нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.

Польшийн Катовице хотноо үргэлжилж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлыг тохиолдуулан ДЭМБ-аас Эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай тайланг олон нийтэд танилцуулсан байна.

Уг тайланд тэмдэглэснээр, агаарын бохирдлоос үүдэлтэй багтраа, уушгины хорт хавдар, цус харвалт болон өөр бусад төрлийн өвчний улмаас дэлхий даяар жил тутам долоон сая хүн нас барж, 5.1 их наяд ам.доллартай тэнцэх хохирол учирч байгаа ажээ.

Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд чулуужсан түлшний хэрэглээг бууруулах хэрэгтэйг уг тайланд онцлон тэмдэглээд, ингэснээр агаарын бохирдол буурч, олон хүний амь насыг аварч чадна гэжээ.

Катовице хотноо болж буй хурлын үеэр ДЭМБ-ийн Олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчны асуудал хариуцсан газрын дарга Мариа Нейра хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй хэмээгээд, дэлхийн дулааралтай тэмцэхэд хүчин чармайлт гаргахыг дэлхийн улс орнуудад уриалжээ. 

montsame.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News