Цалингүй амралт олгосон төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох төслийг Сенат батлав » Төр.мн

Цалингүй амралт олгосон төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох төслийг Сенат батлав

 
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссонтой холбоотойгоор цалингүй амралт олгосон төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох тухай хуулийн төслийг тус улсын Конгрессын Сенатын танхим санал нэгтэйгээр баталжээ. Санал хураалтыг телевизийн C-Span сувгаар шууд дамжуулсан байна.
Чухам хэдий хэмжээний нөхөн төлбөр олгох талаар хуулийн төсөлд заагаагүй бөгөөд зөвхөн "Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас хохирсон төрийн албан хаагчдад зайлшгүй нөхөн төлбөр олгох шаардлагатай” гэж дурджээ. Одоо уг төслийг Төлөөлөгчдийн танхим батлах ёстой бөгөөд үүний дараа төрийн тэргүүн гарын үсэг зурна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг хуулийн төсөлд гарцаагүй гарын үсэг зурна гэж Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл мэдэгджээ.
Нөхөн төлбөрийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа сэргэсний дараа олгох аж. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News