Индонезид осолдсон нисэх онгоцны хар хайрцгийн дуу хураагуурыг олжээ » Төр.мн

Индонезид осолдсон нисэх онгоцны хар хайрцгийн дуу хураагуурыг олжээ

Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезид осолдсон агаарын тээврийн "Lion Air” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийн дуу хураагуурыг олсон тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгч мэдээлэв.


Уг нисэх онгоц нь Жакарта хотоос Пангкал Пинанг хотыг зорин хөөрснөөс хэдхэн минутын дараа Ява тэнгист осолдож, бүхээгт байсан 189 хүн бүгд амь үрэгдсэн юм. Хөлгийн нисгэгч нисэх буудал руу буцах зөвшөөрөл хүссэн хэдий ч сүлжээ тасарсан байна.


Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, нисэх онгоцонд техникийн доголдол гарсан бөгөөд нисэх онгоцны эх биеийн хэсэг одоог хүртэл олдоогүй ажээ.


Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны дэд дарга Харё Сатмикогийн "Reuters” агентлагт мэдээлснээр, нисэх онгоцны дуу хураагуур олдсон хэдий ч мэдээллийг хараахан авч чадаагүй байгаа аж.

 


Нисэх онгоцны эхний хар хайрцгийг өнгөрсөн 11 сард тэнгисийн ёроолоос олсон юм. "Хар хайрцгуудын мэдээллийг сэргээхэд дээд тал нь зургаан сарын хугацаа шаардлагатай" гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

montsame.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News