“Ливерпүүл” клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа » Төр.мн

“Ливерпүүл” клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

 
ЛОНДОН. /Anadolu/. Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж, Английн "Ливерпүүл” клуб Германы "Байерн Мюнхэн” клубийг талбайд нь 3:1-ээр буулган авчээ.
Английн "Ливерпүүл” клубийн зүүн жигүүрийн довтлогч Садио Мане эсрэг багийн хаалгач Мануэль Нойерын хаалганд гоол оруулснаар тоглолтын гоолын салхи хагарч, тооны харьцаа 1-0 болгосон юм.
Тоглолтын 39 дахь минутад "Байерн Мюнхэн" клубийн төвийн хамгаалан довтлогч Жоэль Матип тооны харьцааг 1-1-ээр тэнцүүлсэн бол тоглолтын хоёрдугаар хагасын 69 дахь минутад Ливерпүүлийн арын хамгаалагч Вирджил Ван Дейк  булангийн цохилтоос гоол оруулснаар тооны харьцааг 2-1 болгов.
Ливерпүүлийн довтлогч Мохаммед Салах төгсгөлийн 84 дахь минутад тоглолтын эцсийн гоолыг оруулснаар тооны харьцаа 3-1 болсон юм.
Ингэснээр "Ливерпүүл”, "Манчестер Юнайтед”, "Манчестер Сити”, "Тоттенхэм” гэсэн Английн дөрвөн клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.
Ташрамд дурдахад, одоогоос 10 жилийн өмнө Английн дөрвөн баг Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч, улмаар хагас шигшээд гурав нь буюу "Челси”, "Манчестер Юнайтед”, "Арсенал” үлдэж байжээ. Эцсийн шийдвэрлэх тоглолтод "Манчестер Юнайтед” клуб "Барселона”-тай тулж, Каталон үндэстний баг түрүүлж байв. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News