Харү башёгийн 5 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Такакейшёог давлаа » Төр.мн

Харү башёгийн 5 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Такакейшёог давлаа

 
Өнөөдөр Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдөгчдөө төвөггүй давж Хакүхо 5, Какүрюү 4 даваатай болов.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Такакейшёог ошидаши мэхээр давж 2 дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Оношёог давснаар 5 даваатай болов. Озэки Такаясү, Нишигикиг ёрикири мэхээр давж 4 даваа, нэг унаатай болсон бол Озэки Гойэдо, Шодайг хаяж 5 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд Их аварга Хакүхо, Ичиножёо А.Ичинноров нарын хамт манлайлж байна.
Озэки Точиношин өнөөдөр Кайсейг давснаар 3 даваа, 2 унаатай болоод байна. Харин Митакүэми энэ өдөр Хокүтофүжид /2-3/ унаснаар 3 даваа, 2 унаатай боллоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News