БНХАУ-ын химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас олон арван хүн амиа алджээ » Төр.мн

БНХАУ-ын химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас олон арван хүн амиа алджээ

 

 

БНХАУ-ын эргийн Жянсу мужид химийн үйлдвэрт томоохон дэлбэрэлт болсны улмаас 44 хүн амиа алдаж, 90 хүн ноцтой гэмтсэн тухай тус мужийн аврах албанаас баасан гарагт мэдээлэв.

Жянсу мужийн эмнэлгүүдэд нийт 640 хүн эмчлүүлж байгаагийн дундаас 32 хүний биеийн байдал тун хүнд байгаа бол 58 хүн ноцтой гэмтжээ. Химийн аж үйлдвэрийн паркад байрладаг үйлдвэрт пүрэв гарагийн өдрийн 15 цагийн орчимд гал гарсаны дараа уг дэлбэрэлт болсон байна.

Ажилтнууд үйлдвэрийн барилгад гацсан байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас ойр орчмын орон сууцны барилгын цонхнууд хагарчээ. Дэлбэрэлт болсны дараа олон ажилтан үйлдвэрээс гүйн гарч байсан тухай ослын газарт байсан хүмүүс мэдээлжээ.

БНХАУ-ын Онцгой байдлын удирдагын яамнаас ослын газар руу мэргэжилтнүүдийн багийг илгээж, аврах ажиллагаанд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллахыг уриалсан байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News