“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо » Төр.мн

“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

"Turquoise Hill Resources” компанийн хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хурал Канадын Кэбэк мужийн Монреал хотноо мягмар гарагт болов. Тус компанийн бага хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь хараат бус захирлуудыг дахин сонгохын эсрэг санал өгсөн байна.
Санал хураалтын дүнгээс үзэхэд, санал дэвшүүлсэн долоон нэр дэвшигч /Алан Чиргвин, Эеймс В.Гилл, Р.Питер Гиллин, Стивен Жонс, Ульф Кельман, Рассел Робертсон, Марис Сен-Лоран/ дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл эсвэл тухайн хүний халааг авах хүнийг сонгож, томилох хүртэл "Turquoise Hill” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн захирлын үүргийг гүйцэтгэхээр болжээ. Гэсэн хэдий ч тус компанийн хоёр дахь том хөрөнгө оруулагч "SailingStone” фирм дөрвөн захирлын эсрэг санал өгчээ.
Өнгөрсөн сард "SailingStone” фирм өөрсдийн саналаа нээлттэй захидлаар дамжуулан илэрхийлж, удирдлагын асуудлууд, төлөөлөн удирдах зөвлөл болон бага хувьцаа эзэмшигчид хоорондын хамтын ажиллагаа учир дутагдалтай байгааг онцолсон юм.
"Turquoise Hill” компани нь Монгол Улсын "Оюу толгой” зэсийн уурхайн 66 хувийг эзэмшдэг юм. Тус уурхайн төслийг "Rio Tinto” компани удирддаг бөгөөд дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох төлөвтэй байна. Харин улс төрийн сорилтууд, авлигын мөрдөн шалгах ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил хойшлогдож байгаа зэрэгтэй холбоотойгоор уурхайн ажиллагаа зогсонги байдалд ороод байна.
Сан-Франциско хотод төвтэй "SailingStone” хөрөнгө оруулалтын фирм нь "Turquoise Hill” компанийн 10.9 хувийг эзэмшдэг бөгөөд "Оюу толгой”-н далд уурхайн олборлолтыг эхлүүлэх хугацаа хойшилж буйд "Rio Tinto” компанийг буруутгаж байгаа юм.
"Turquoise Hill” компанийн хувьцаа өнгөрсөн таван жилийн хугацаанд 58 хувиар буурч, мягмар гарагийн байдлаар 0.8 хувийн хувьцааны үнэ 1.77 канад.долларт хүрсэн байна.
Түүнчлэн мягмар гарагт болсон хурлаар "Turquoise Hill” компанийн хараат бус дөрвөн захирал 75-76 хувийн саналаар дахин сонгогдсон бол бага хувьцаа эзэмшигчдийн санал 40-48 хувь байсан нь үр дүнд хүрээгүй байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News