Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээг удахгүй байгуулна гэж найдаж байна » Төр.мн

Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээг удахгүй байгуулна гэж найдаж байна

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой /ЕАЭЗХ/ чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг удахгүй байгуулна гэж найдаж байна. Энэ тухай тус улсын шадар сайд Ө.Энхтүвшин пүрэв гарагт эхэлсэн Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нээлтийн үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.
"Худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг сайжруулахын тулд манай улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны тухай гэрээ байгуулахыг санал болгосон. ОХУ болон тус холбооны гишүүн бусад улс бидний саналыг хүлээж авна гэдэгт бид найдаж байна” гэж тэрбээр оросоор хэлсэн байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News