Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсад хүрэлцэн очжээ » Төр.мн

Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсад хүрэлцэн очжээ

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Киргиз Улсад хүрэлцэн очжээ.
"Х.Баттулгыг "Manas” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үед Киргизийн Ерөнхий сайд Мухммедкалий Абылгазиев угтан авсан" гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсны айлчлалынхаа хүрээнд Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзана. Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын дараа талууд олон тооны баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Х.Баттулга мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Киргизийн парламентын дарга Дастанбек Жумабеков болон Ерөнхий сайд М.Абылгазиев нартай хоёр талын уулзалт хийх төлөвтэй байна.
Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, "Ata-Beyit” дурсгалын цогцолборт зочлох ажээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News