Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн эхний шугамыг тавьж дуусжээ » Төр.мн

Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн эхний шугамыг тавьж дуусжээ

 
Керчийн хоолой дээгүүр тавьсан гүүрийн төмөр замын хэсгийн эхний шугамыг барилгачид холбожээ. Энэ тухай Крымийн гүүрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Энэхүү замаар галт тэрэгнүүд Крымийн хойгоос ОХУ-ын эх газар руу очих юм.
Төмөр замыг Керчийн хоолойн хоёр эргээс тавьж эхэлсэн бөгөөд барилгачдын бригад төмөр замыг гүүрийн нуман хаалган дор холбосон байна. 19 км урт замын энэ хэсгийг тавихад 5 мянган тонн зам төмөр, 38 мянган бетонон дэр ашиглажээ. Одоо хөдөлгөөнийг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг хийж байгаа аж. Хоёр дахь замыг удахгүй тавьж дуусна гэж гүйцэтгэгч компани болох «Стройгазмонтаж»-ийн захирлуудын зөвлөлийн дарга Аркадий Ротенберг мэдэгдсэн байна.
Крымийн гүүрээр явах галт тэрэгний хөдөлгөөн 12 дугаар сарын 9 эсвэл 10-нд эхэлж магадгүй байна. "Крымийн төмөр зам” компанийн ерөнхий захирал Василий Назаряны мэдээлснээр, эхний хоёр галт тэрэг Севастополиос Санкт-Петербург болон Москвагийн чиглэлд тус тус явна.
ОХУ-ын Краснодарын хязгаарыг Крымийн хойгтой холбосон гүүрийн урт нь 19 км бөгөөд Оросын хамгийн урт гүүр юм. Уг гүүрийн автомашины хэсгийг 2018 оны тавдугаар сарын 15-нд нээсэн билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News