ШХАБ-ын Залуучуудын зөвлөлийн хуралдаан болжээ » Төр.мн

ШХАБ-ын Залуучуудын зөвлөлийн хуралдаан болжээ

 
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Залуучуудын зөвлөлийн XII хуралдаан Бишкек хотод болсон байна. Хуралдаанд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов оролцож, тус байгууллагын Залуучуудын зөвлөлийн 2018-2019 оны хугацаанд хийсэн ажлыг үнэлж дүгнэжээ.
ШХАБ-д залуучуудын бизнес эрхлэлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтойг тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу энэ чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хуралдаанд оролцогчдоос хүссэн байна.
Түүнчлэн энэ сарын 4-9-нд Ставропольд болсон БРИКС болон ШХАБ-ын гишүүн орнуудын Оюутны хавар олон улсын III их наадам амжилттай зохион байгуулагдсаныг хуралдааны үеэр цохон тэмдэглэжээ. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News