БНХАУ Дэлхийн өвийн хорооны уулзалтыг 2020 онд зохион байгуулна » Төр.мн

БНХАУ Дэлхийн өвийн хорооны уулзалтыг 2020 онд зохион байгуулна

 

НҮБ-ын Дэлхийн өвийн жагсаалт хариуцсан хороо, ЮНЕСКО-гийн 44 дүгээр чуулганыг БНХАУ-ын Фужянь мужийн Фузоу хотод 2020 онд зохион байгуулахаар болсон талаар 43 дугаар чуулганы дарга Абульфас Гараев мягмар гарагт мэдэгдлээ.
44-р чуулганыг БНХАУ-ын Боловсролын яамны дэд сайд Тянь Сюэжюнь даргалахаар болжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, ирэх жилийн чуулганыг амжилттай зохион байгуулахын тулд Дэлхийн өвийн жагсаалт хариуцсан хороотой нягт хамтран ажиллаж, дэлхийн соёлын солилцоо, тогтвортой хөгжил, хүн төрөлхтөнд сайн сайхан ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулна гэжээ. 
Зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 10-нд Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй 43-р чуулганд 180 орны 2500 гаруй төлөөлөгч оролцож байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News