Конгод “Эбола” вирусний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна » Төр.мн

Конгод “Эбола” вирусний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

 
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад "Эбола” вирусний халдварын улмаас амиа алдсан хүний тоо 1500 давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдээлжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Конго улсын Умард Киву мужид "Эбола” вирусний анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэр цагаас хойш халдварын тархалт улам даамжирсаар байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, Конгод долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар "Эбола” вирусний халдвар авсан 2300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1531 хүн нас барсан ажээ.
Халдвар эрчимтэй тархаж буй бүс нутаг нь байгалийн баялагийн нөөц ихтэй бөгөөд зэвсэгт бүлэглэлүүдийн мөргөлдөөн түгээмэл болдог байна.
Тусламжийн ажилтнуудын хэлснээр, эмнэлгийн байгууламж болон эмчилгээ хийлгэхээр ирж буй өвчтөнүүд халдлагад өртөж байгаагийн улмаас хангалттай тусламж дэмжлэгийг үзүүлж чадахгүй байгаа ажээ.
Өнгөрсөн зургадугаар сард Конго улстай хил залгаа оршдог Угандад "Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан хэдий ч халдварын тархалтыг зогсоож чадсан байна.  
Конго дахь "Эбола” вирусний халдварыг зогсооход тусламж дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ олон улсад уриалжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News