“737 Max” онгоцны нэрийг өөрчилсөн байжээ » Төр.мн

“737 Max” онгоцны нэрийг өөрчилсөн байжээ

 
Ирландын агаарын тээврийн "Ryanair” компанид нийлүүлэх "Boeing 737 Max” загварын нисэх онгоцны хамран дээрх нэрийг өөрчилсөн байжээ.
"Твиттер” нийгмийн сүлжээнд цацагдсан зургуудаас үзэхэд "Boeing” компанийн үйлдвэрлэлийн баазын гадна байсан "Ryanair” компанийн өнгөтэй "737 Max” нисэх онгоцны нэр "737-8200” болж өөрчлөгдсөн ажээ.
Үүнтэй холбогдуулан хэдхэн сарын хугацаанд олон зуун хүний аминд хүрсэн томоохон хоёр осол гарсаны улмаас нислэг үйлдэхийг түр хугацааагаар зогсоогоод байгаа "737 Max” онгоцыг ребрендинг хийх гэж байна гэх таамаглалыг олон нийт дэвшүүлж байна.
Энэ талаар "Boeing”, "Ryanair” компанийн аль аль нь тайлбар хийгээгүй байгаа ажээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезод, энэ оны гуравдугаар сард Этиопт "737 Max” загварын нисэх онгоц осолдсоны улмаас 346 хүн амиа алдсанаас хойш уг загварын нэг ч нисэх онгоц нислэг үйлдээгүй юм.
"737 Max” онгоцонд хийсэн шинэчлэлтийг зургадугаар сарын сүүлээр баталж, долдугаар сарын эхээр туршилтын нислэг үйлдэхийг зөвшөөрөх төлөвтэй байсан хэдий ч уг загварын онгоцонд дахин доголдол гарсан талаар АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар /FAA/ зургадугаар сарын эцсээр мэдээлсэн юм. Үүнээс үзэхэд "737 Max” онгоц дахин хэзээ нислэгт гарах эсэх нь тодорхойгүй байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News