Камбож хуванцар хог хаягдал хүлээн авахаас татгалзжээ » Төр.мн

Камбож хуванцар хог хаягдал хүлээн авахаас татгалзжээ

 
Камбож улс Өрнөдийн орнуудын компаниудын хог хаягдлыг хүлээн авахаас татгалзаж, 1600 тонн хог хаягдлыг АНУ, Канад руу буцаан илгээхээр болсон тухай тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Хятад, Малайз, Филиппин зэрэг орнууд Өрнөдөөс ирэх импортын хуванцар хог хаягдлаас татгалзсан бөгөөд Камбож улс ч мөн уг шийдвэрийг гаргасан байна.  
Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Нет-Фектрагийн мэдээлснээр, Камбож улсын баруун өмнөд нутгийн Сиануквиль хотын далайн боомтоос 83 чингэлэг хуванцар хог хаягдал ачсан хөлөг онгоц мягмар гарагт хөдөлсөн байна.
Малайз улс өнгөрсөн тавдугаар сард 450 тонн хуванцар хог хаягдлыг АНУ, Их Британи, Канад, Япон, Нидерланд зэрэг орнууд руу буцаан илгээсэн билээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News