БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ » Төр.мн

БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ

 
БНХАУ-ын шинэ эрчим хүчний цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлсэн байна.
Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос /CAAM/ мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сард дээрх төрлийн тээврийн хэрэгслүүдийн борлуулалтын хэмжээ 80 мянгаар буурсан ажээ. Үүний зэрэгцээ дэлхийн автомашины хамгийн том зах зээлд тооцогддог тус улс дахь тээврийн хэрэгслийн борлуулалт өнгөрсөн ард 4.3 хувиар буурсан байна. Уг үзүүлэлт 13 сар дараалан буурч буй нь энэ юм.  
"Энэ оны долдугаас сард шинэ эрчим хүчний цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурсан нь Хятадын Засгийн газар цахилгаан хөдөлгүүрт автомашины талаарх бодлогуудад өөрчлөлт оруулж, татаасыг нь танасантай холбоотой” гэж "CAAM”-ын төлөөлөгч Чэнь Шихуа мэдээлжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News