АНУ-ын цэргийн хөлөг онгоцуудыг Хонконгийн боомтоор нэвтрүүлэхээс татгалзжээ » Төр.мн

АНУ-ын цэргийн хөлөг онгоцуудыг Хонконгийн боомтоор нэвтрүүлэхээс татгалзжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоцыг Хонконгийн боомтоор нэвтрүүлэх хүсэлтэд БНХАУ-ын эрх баригчид татгалзсан хариу өгсөн тухай "Reuters” агентлаг  эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, "USS Green Bay” десантын хөлөг онгоц наймдугаар сарын сүүлээр, "USS Lake Erie” пуужинт крейсер хөлөг есдүгээр сард боомтоор нэвтрэх хүсэлт тавьжээ. Хятадын эрх баригчид ямар шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй нь тодорхойгүй байна.
БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Олон нийтийн шахалтаар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч энэ нь эсэргүүцлийн ажиллагааг зогсоож чадаагүй билээ.  
Хонконгийн сөрөг хүчнийхэнтэй холбоо тогтоож, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон Америкийн улс төрч, дипломатчдын үйлдлийг Хятадын эрх баригчид эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуан Чуньин даваа гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр Хонконг дахь АНУ-ын Консулын газрын ажилтнууд эсэргүүцлийн ажиллагааны гол зохион байгуулагч Жули Идетэй уулзсан гэх мэдээлэл гарсны дараахан ийм мэдэгдэл хийсэн юм.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News