Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ » Төр.мн

Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Мексикийн хилээр 2 сая гаруй зэвсэг хууль бусаар давуулснаас тэн хагасаас илүү хувийг илрүүлээгүй байгаа талаар тус улсын Засгийн газраас мягмар гарагт мэдээлжээ.
Xэвлэлийн бага хурлын үеэр Мексикийн Батлан хамгаалахын сайд Луис Крезенсио Сандовалын мэдээлснээр, дээрх тоон үзүүлэлт нь 2009-2019 онд Засгийн газар 450 мянга гаруй зэвсэг худалдаалсантай харьцуулахад эсрэг тэсрэг үзүүлэлт болжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд явагдсан зэвсгийн хууль бус наймааны 70 орчим хувийг АНУ, үлдсэн хувийг Испани, Итали, Австри зэрэг Европын орнууд эзэлж байжээ. Мексик улсад галт зэвсэг эзэмших асуудлыг Батлан хамгаалахын яам зохицуулдаг юм. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News