Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ » Төр.мн

Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2022 онд зохион байгуулах Өвлийн Олимпын наадмын гурван цэнгэлдэх хүрээлэнд "5G” технологийг нэвтрүүлэхээр болжээ.
Төрийн өмчит "Assets Management” компани, "China United Network Communications” групп стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд талууд "5G” сүлжээ бүхий ухаалаг газруудыг хамтран байгуулах чиглэлд ажиллана. Ингэснээр үзэгчид, зохион байгуулагчид өндөр чанартай үйлчилгээ авах боломж бүрдэх ажээ.
"5G” технологийг нэвтрүүлснээр тамирчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хувьд мэдээллийг хурдан шуурхай олж авах, шилжүүлэх боломж бий болно гэж "Assets Management” компанийн дэд тэргүүн У Сяонан мэдээлсэн байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News