Э.Макрон: Орос, Европын хамтын ирээдүй гэрэл гэгээтэй байна » Төр.мн

Э.Макрон: Орос, Европын хамтын ирээдүй гэрэл гэгээтэй байна

 
Орос, Европын хамтын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байгаагаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтынхаа дараа илэрхийлжээ. 
Сибирийн ойн түймэр хийгээд тус бүс нутагт мөнх цэвдэг хайлж байгаа асуудлыг В.Путинтэй уулзах үеэрээ хөндсөн гэдгээ Францын төрийн тэргүүн мөн мэдэгджээ.
"Орос улс цаг уурын өөрчлөлтийн хор уршигтай нүүр тулжээ. Тус улсын Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийг соёрхон батлах шийдвэрийг гаргаж байгаад би баяртай  байна. Бид энэ замыг дагах ёстой” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Ливид урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох чиг шугамыг баримтлахаа талууд илэрхийлсэн байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 17-нд Сочи хотод хийсэн уулзалтынхаа дүнд хүрсэн тохиролцооны дагуу Идлиб мужид даруй гал зогсоох шаардлагатайг Макрон онцлон тэмдэглэжээ.  
Орос, Францын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ 2 цаг 30 минут гаруй хугацаанд үргэлжилжээ.
Францын өмнөд нутагт орших, тус улсын төрийн тэргүүний зуны өргөө Брегансон цайзад талууд яриа хэлэлцээ хийхийн өмнө Э.Макрон Оросын төрийн тэргүүнтэй халуун дотноор мэндчилж, ярилцах боломж гарсанд туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News