“Nissan” компанийн тэргүүн огцорно » Төр.мн

“Nissan” компанийн тэргүүн огцорно

 
"Nissan” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Хирото Сайкава огцрохоор болсон талаар тус компанийн үйл ажиллагаа хариуцсан төлөөлөгч Ясакүши Кимүра даваа гарагийн орой мэдэгджээ.
"Nissan” компанийн Захирлуудын зөвлөл есдүгээр сарын 16-нд албан тушаалаасаа огцрохыг Х.Сайкавагаас хүссэн бөгөөд тэрбээр уг хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ. Х.Сайкава халаагаа нас залуу хүнд шилжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Х.Сайкавагийн илүү нөхөн олговор авсан асуудлыг мөрдөн шалгах компани доторх ажиллагаа дууссан бөгөөд түүнд олон зуун мянган ам.долларыг илүү төлсөн байсныг илрүүлжээ.
"Nissan” компанийн шинэ тэргүүнийг 10 дугаар сарын эцэс гэхэд томилохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацааг хүртэл Өрсөлдөөний асуудал хариуцсан дарга Ясүхиро Ямаүчи уг албан тушаалыг түр хашина. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News