Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийнхөө нэрийг хэлжээ » Төр.мн

Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийнхөө нэрийг хэлжээ

 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны халааг авах хүнээр Роберт О'Брайеныг нэрлэжээ.
Р.О'Брайен нь Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын дөрөв дэх зөвлөх юм. Тэрбээр уг албан тушаалыг хашиж эхэлснээр цагаачлалын бодлогоос өгсүүлээд АНУ, Ираны хурцадмал байдлыг зохицуулах үүрэг хүлээж байна. 
АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний шинэ зөвлөх нар лхагва гарагт Лос-Анжелес хотод сэтгүүлчидтэй ярилцжээ.  Д.Трамп Р.О'Брайеныг маш сайн ажилласан гэдгийг онцлоод, түүнийг сайн мэддэг хэмээн хэлжээ. 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хаших нь миний хувьд нэр хүндийн хэрэг гэж Р.О'Брайен хэлсэн байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News