Чөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ » Төр.мн

Чөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ

Казахстаны Нур-Султан хотноо болж буй Чөлөөт бөхийн ДАШТ-ий 65 кг-ын жингийн төрөлд ОХУ-ын тамирчин Инна Тражукова алтан медаль хүртжээ.
Шигшээ барилдаанд Оросын тамирчин Украины тамирчин Ирина Коляденког ялжээ. Хятадын тамирчин Ван Сяоцянь, Азербайжаны бөх Элис Манолова нар энэ төрөлд хүрэл медалийн эзэд болсон байна. Энэ төрөл нь Олимпын наадмын хөтөлбөрт орохгүй аж.
Өдгөө 29 настай Тражукова нь 2015 оны Дэлхийн цомын мөнгөн медалийн эзэн, 2018 оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн аж. Түүнчлэн тэрбээр 2011, 2016 онуудад болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байжээ.  Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 22-нд өндөрлөнө. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News