Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө » Төр.мн

Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж буй цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн 10 дугаар сарын 9-нд дуусна.
Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэнг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нээснээс хойш нийт 3284 арга хэмжээг зохион байгуулж, 9.34 сая хүн үзэж сонирхжээ. 503 га талбайг хамарсан уг үзэсгэлэнд 110 улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. 
"Цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн-2019” нь 1999 онд Кунмин хотод болсон цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн, 2010 оны Шанхай хотын дэлхийн экспо, 2018 оны олон улсын импортын анхны үзэсгэлэнгийн дараа жагсах өндөр түвшний, өргөн хүрээг хамарсан үзэсгэлэн болжээ. 
"Ногоон амьдрал, сайхан амьдрал” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-2019 нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй олон улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News