Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгожээ » Төр.мн

Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгожээ

 
Сирид цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан АНУ-ын Конгрессын сенатын гишүүд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы АНУ дахь хөрөнгөд хориг арга хэмжээ авч, Туркийн өндөр дээд албан тушаалтнуудад визийн хязгаарлалт тогтоохыг санал болгожээ.
Түүнчлэн сенатын гишүүд Туркийн эрчим хүчний салбарын эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгож байгаа аж.
"АНУ дахь хөрөнгөд нь хориг арга хэмжээ авах улс төрийн удирдагчид дотор ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, сангийн сайд, худалдааны сайд, эрчим хүч, байгалийн нөөцийн сайд нар багтаж байна” хэмээн баримт бичигт дурджээ. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News