Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ » Төр.мн

Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ

 
Руанда улсын "Mara” групп Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулсан байна. "Google” компанийн "Android” үйлдлийн системтэй бөгөөд "Mara X”, "Mara Z” нэртэй ухаалаг гар утаснууд нь тус тус 190 болон 130 ам.долларын үнэтэй ажээ. 
"Mara” группийн гүйцэтгэх захирал Ашиш Тхаккар гар утаснуудынхаа талаар хэлэхдээ, чанарыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулан бүтээсэн гэжээ. Түүний хэлснээр, эдгээр гар утас нь "Samsung” компанийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх бөгөөд "Samsung” компанийн хамгийн хямд ухаалаг гар утас 54 ам.доллар байдаг бол брэндийн биш гар утаснууд 37 ам.доллар байдаг аж. 
Хэдийгээр Египет, Этиоп, Алжир, Өмнөд Африкт ухаалаг гар утаснуудыг угсардаг боловч бүрэлдэхүүн хэсгүүдийг импортолдог гэж А.Тхаккар хэлсэн байна. "Бид Африкийн анхны гар утас үйлдвэрлэгчид. Бид эх хавтан, дэд хавтангуудыг өөрсдөө хийдэг" гэж тэрбээр нэмж хэлжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News