Финляндад мөсөн өндөг оржээ » Төр.мн

Финляндад мөсөн өндөг оржээ

Финлянд болон Шведийн хооронд орших Хайлуото арлын далайн эрэг өндгөн хэлбэртэй мөсөөр хучигдсан байгаа зургийг Ристо Маттила гэх зурагчин өөрийн дуранд буулгаж чадсан байна.  Энэ нь  байгаль цаг  уурын  ховор тохиолддог  үзэгдэл бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь жижиг хэмжээний мөс устай холилдон салхиар ороогдон эргэлдэж  мөсөн бөмбөлөг үүсгэсэн байх боломжтой гэжээ.
Тус зурагчны яриагаар "би эхнэртэйгээ далайн эргээр алхаж явахдаа энэ гайхамшигт байгалийн үзэгдлийг харсан, цаг агаар сайхан байсан ч бага зэргийн үүлэрхэг өдөр байсан. Би энэ хавьд  25 жилийн турш амьдрахдаа ийм зүйл үзээгүй” гэж баярлан сэтгэгдлээ хуваалцсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News