Татварыг цуцлах тухай тохиролцоонд хүрчээ » Төр.мн

Татварыг цуцлах тухай тохиролцоонд хүрчээ

Худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны хүрээнд АНУ, БНХАУ татварыг харилцан цуцлах тухай тохиролцоонд хүрчээ. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна. Эхний шатны яриа хэлэлцээний дүнд гэрээ байгуулах тодорхой хугацааг дурдаагүй байна.
БНХАУ, АНУ бие биедээ ногдуулсан гаалийн татварыг харилцан цуцлах нь худалдааны хэлэлцээр байгуулах гол нөхцөл нь юм хэмээн БНХАУ-ын Худалдааны яамны албан  ёсны төлөөлөгч Гао Фэн өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Талууд худалдааны хэлэлцээр байгуулах эхний шатны тохиролцоонд хүрч чадвал гэрээний нөхцөлийн дагуу гаалийн татварыг нэгэн зэрэг, харилцан цуцлах ёстой хэмээн тэрбээр ярьсан байна. Гэрээний эхний үе шатны асуудлаарх тохиролцоонд хэзээ хүрэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Гао Фэн "одоогоор нарийн тодорхой мэдээлэл байхгүй” гэжээ.
Талуудын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп өнгөрсөн сарын 11-нд мэдэгдэж байсан юм.  


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News