Харри, Меган нарын шийдвэрийг хатан хаан зөвшөөрчээ » Төр.мн

Харри, Меган нарын шийдвэрийг хатан хаан зөвшөөрчээ

 
Их Британийн хатан хаан II Елизавета Сассекскийн гүн Харри, түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нарын "шинэ амьдрал" эхлүүлэх хүслийг дэмжжээ. Харри, Меган нар өмнө нь хааны гэр бүлийн ахмад гишүүдийн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даах шийдвэр гаргаснаа гэнэт мэдэгдэж, дуулиан тарьсан билээ.  
Сассекскийн гүн, гүнгийн авхай нарын ирээдүйд гүйцэтгэх үүргийг хэлэлцэхээр хааны гэр бүлийн өндөр зэрэглэлийн гишүүдийг хатан хаан Сандрингемийн ордонд даваа гарагт цуглуулсан байна.
"Бид тэднийг хааны гэр бүлийн бүрэн эрх бүхий гишүүд хэвээр үлдээхийг илүүд үзэж байгаа хэдий ч илүү хараат бус амьдрах хүслийг нь хүндэтгэн ойлгож байна. Үүний зэрэгцээ тэд манай гэр бүлийн үнэ цэнтэй гишүүн хэвээр байх болно" гэж мэдэгдэлд дурджээ. Хатан хааны хэлснээр, уулзалтын үеэр Сассекскийн гүн болон гүнгийн авхай хэсэг хугацааг Канадад, хэсэг хугацааг Британид өнгөрүүлэх шилжилтийн үеийн талаар тохиролцжээ. Энэ үе хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
"Манай гэр бүл амаргүй асуудлуудыг шийдэх хэрэгтэй болж байна. Маш их ажил байгаа боловч эцсийн шийдвэрийг удахгүй гаргахыг хүссэн” гэж Их Британийн хатан хаан мэдэгдлийнхээ төгсгөлд дурджээ.
Сандрингемийн ордонд болсон уулзалтад хатан хаан II Елизаветагаас гадна, түүний ач хүү хунтайж Харри, Харригийн эцэг Уэльсийн хунтайж Чарльз, ах Уильям нар нь оролцжээ. Харригийн гэргий Меган уулзалтад видео дуудлагаар холбогдож оролцоно гэж мэдээлж байв.
Хатан хааны гэр бүлийн гишүүд Харри, Меган нарын шийдвэрээс үүдэлтэй үр дагавар, тухайлбал, тэд ордноос хэдий хэмжээний мөнгө авах, ямар цол олгох, мөн тэдэнд арилжааны ямар гэрээ байгуулахыг зөвшөөрөх зэргийг ярилцахаар төлөвлөж байжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News