Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ » Төр.мн

Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ

 
Статистик мэдээллийн эх сурвалж болох Numbeо цахим хуудас өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтыг Швейцарын Цюрих хот тэргүүлжээ.
Жагсаалтын эхний тавд дан Швейцарын хотуудад бичигдсэн бөгөөд Цюрихийн дараагаар, Базель, Лозанн, Женев болон Берн хот оржээ. Эхний аравт мөн Норвегийн Ставангер, Осло, Тронхейм хотууд, Исландын Рейкьявик, Норвегийн Берген хот багтсан байна.
Энэхүү жагсаалтад нийтдээ 440 хот багтжээ. Numbeо цахим хуудаст мэдээлснээр, хотуудын "амьжиргааны өртгийн индекс”-ийг гаргахдаа дэлгүүр, зоогийн газруудын үнэ, тээврийн хэрэгслээр зорчих үнэ, хотын нийтийн үйлчилгээний зардал, мөн хотын оршин суугчдын худалдан авах чадварт үндэслэсэн байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News