Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд парламентууд хамтарна » Төр.мн

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд парламентууд хамтарна

УИХ-ын дарга Г.Занданшатар Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ бүс нутгийн улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийжээ. Тухайлбал, Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзсан байна. Ингэхдээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Тэрбээр "Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэсэн байна.
Ноён Дато Мохд Рашид Хаснон "Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News