ОХУ-д “K-pop” тоглолт зохион байгуулна » Төр.мн

ОХУ-д “K-pop” тоглолт зохион байгуулна

 
БНСУ, ОХУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус улсад томоохон "K-pop” тоглолт зохион байгуулна гэж БНСУ-ын Сангийн сайн Хон Нам Ки баасан гарагт мэдээлжээ.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан БНСУ-ын Засгийн газраас олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйн нэг нь энэ ажээ. Мөн ОХУ-д "K-pop” тоглолтоос гадна худалдааны үзэсгэлэн зохион байгуулна гэж Хон Нам Ки хэлсэн байна.
БНСУ ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ялангуяа хөлөг онгоц үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлийн материал, эд анги, тоног төхөөрөмжийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
БНСУ-ОХУ-ын экспорт 2019 онд 7.6 тэрбум ам.доллар хүрснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсжээ. Мөн БНСУ ОХУ-тай үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байна. Сөүл, Москвагийн засаг захиргаа энэ талаарх хэлэлцээг өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News