Машины хэмжээтэй яст мэлхийн чулуужсан яс олджээ » Төр.мн

Машины хэмжээтэй яст мэлхийн чулуужсан яс олджээ

Өмнөд Америкийн нутаг дэвсгэрээс суудлын автомашины хэмжээтэй  яст мэлхийний үлдвэр, хуяг олсон тухай судлаачид мэдээлжээ.
Ойролцоогоор 13-17 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг Ступэндемис географикус нэртэй яст мэлхийн олдвор Колумбын Татакоа цөл болон Венесуэлийн Урумако мужийн нутаг дэвсгэрээс тус тус олдсон байна.
Ступэндемис  яст мэлхийн үлдвэрийг хамгийн анх 1970 онд олж байсан ч дөрвөн метр урт амьтны талаар олон зүйл нууцлаг хэвээр үлдсэн юм. Суудлын автомашины хэмжээтэй аварга яст мэлхий Амазон болон Ориноко мөрнүүд бий болохоос ч өмнө Өмнөд Америк тивийн хойд нутгийн чийглэг далайн уур амьсгалтай газарт тархан нутагшсан гэж үздэг.
Уг яст мэлхийний эрэгчин нь хуягныхаа урд талд эвэртэй байсан бөгөөд саяхны олдворыг судлахад тулаанд бэртсэн байж болох сорви илэрчээ. Судлаачид түүний хуяг гурван метр урт, доод эрүүний яс нь хүнс тэжээлээ олж идэхэд тохирсон хурц өнцөгтэй байсан гэж үзжээ.
Аварга том хэмжээтэй энэ төрлийн яст мэлхий нуур, мөрний ёроолд аварга матруудын хамт амьдарч усны жижиг амьтад, өвс ногоо, үр жимсээр хооллож байжээ. Ступэндемисийн аварга хуяг нь тэднийг бусад махчин амьтдаас хамгаалдаг байсан гэж судлаачид үздэг.
 
Эх сурвалж: BBC

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News