Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ » Төр.мн

Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ

 
Иракийн Киркук хотоос холгүй бааз пуужингийн цохилтод өртжээ. "al-Mayadeen” телевизийн мэдээлснээр, Америкийн цэргийн албан хаагчдын байрласан цэргийн байгууламжийн нутаг дэвсгэрт пуужин унасан байна.
Түүнчлэн Киркук хотын дээгүүр сөнөөгч онгоцнууд эргүүл хийдгийг цохон тэмдэглэжээ. Иракийн цэргүүдийн сүүлд мэдээлснээр, агаарын баазад цохилт өгсөн төхөөрөмжийг илрүүлсэн тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн өөр 11 харваагүй пуужин олдсон талаар цохон дурджээ. Сүүлийн саруудад Америкийн цэргийн баазууд пуужингийн цохилтод өртөөд байгаа юм.
Вашингтон Сири, Ирак дахь шиит шашинтнуудын "Катаиб Хезболлах" бүлэглэлийн байгууламжууд руу халдсан үеэс буюу өнгөрсөн оны сүүлчээр нөхцөл байдал хурцадсан. Киркук хотын ойролцоох баазад халдсаны хариуд ийм алхам авснаа АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News