Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа » Төр.мн

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа

 
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаар мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд "Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулга нь Монгол Улсын эрх бүхий байгууллагуудын гадаадын иргэдийг Монгол Улсад зорчих хязгаарлалтын талаарх мэдээллийг өөрийн улсын иргэдэд хүргүүлэх зорилготойгоор гаргасан болно.
Уг сонордуулгад Турк Улсын иргэдийг Монгол Улсад зорчихгүй байх талаар ямарваа хориг байхгүй. Монгол Улс болон бусад улсын иргэд Турк улсад зорчих тал дээр ямар нэгэн хязгаарлалт үгүй. Монгол Улсын иргэд Турк Улсад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих нөхцөлийн дагуу чөлөөтэй зорчих боломжтой" гэжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News