Хориг арга хэмжээний улмаас 116 тэрбум ам.долларын хохирол амсаж байгаагаа мэдэгджээ » Төр.мн

Хориг арга хэмжээний улмаас 116 тэрбум ам.долларын хохирол амсаж байгаагаа мэдэгджээ

 
Америкийн хориг арга хэмжээний улмаас Венесуэлийн эдийн засагт 116  тэрбум ам.долларын хохирол учирч байна хэмээн тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригос мэдэгджээ.  
"Венесуэлийн эсрэг АНУ-ын санхүүгийн болон эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас манай улсын эдийн засаг 116 тэрбум ам.долларын хохирол амсаж байгаа учир бид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд гомдол мэдүүлсэн” хэмээн тэрбээр ярьжээ.
Венесуэлийн эсрэг авсан АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээтэй холбоотойгоор  Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргахаар Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса Нидерландын Гааг хотод өнгөрсөн пүрэв гарагт хүрэлцэн иржээ. Венесуэлийн эсрэг 2014 оноос хойш дангаар авсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор АНУ хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн Венесуэлийн эрх баригчид АНУ-ын эрх баригчдыг буруутгаж байгаа аж.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News