5.8 тонн хар тамхи илрүүлжээ » Төр.мн

5.8 тонн хар тамхи илрүүлжээ

Коста Рикагийн тусгайгийн албан хаагчид түүхэндээ анх удаа хамгийн их хэмжээний кокаин буюу мансууруулах бодисыг  хилээр давуулах гэж байхад нь олж илрүүлсэн байна.
Тус улсын аюулгүй байдлын багийнхан Лимон хотын  далайн боомт дахь нэгэн контейнер дотроос  202 ширхэг  цүнхэнд хийж нуусан байсан 5.8 тонн хар тамхи олжээ. Эдгээрийг 1кг-аар хийж савлан ууталсан байсан аж. Мөн уг хар тамхи нуусан контейнер нь ням гарагт Нидерланд улсын Роттердам хот руу хөлөг онгоцоор хөдлөх байсан гэнэ.
Тусгай албаныхан хурааж авсан хар тамхиа битүүмжлэн Сан Жосе онгоцны буудал дахь хар тамхины агуулах руу шилжүүлэн хэргийг мөрдөх ажиллагааг явуулж байгаа ба хар тамхитай контейнер ачиж ирсэн жолоочийн хэрэгт хамруулан байцааж байна гэжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News