Коронавирусийн халдвартай 7 сартай нярай бүрэн эдгэжээ » Төр.мн

Коронавирусийн халдвартай 7 сартай нярай бүрэн эдгэжээ

 
Хятадын Шанхай хотын эмнэлэгт эмчлүүлж байсан шинэ төрлийн коронавирусийн халдвартай долоо сартай нярай бүрэн эдгэрч, өчигдөр /2020.02.20/ эмнэлгээс гарчээ. Уг нярай коронавирусийн халдвар нь эдгэсэн хамгийн залуу өвчтөн болсон байна.
Нярай анх Фудан их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хоёрдугаар сарын 3-ны өдөр ирж үзүүлээд халдвартай гэдэг нь батлагдсан байна. Уханиас ирсэн хамаатан нь нярайд коронавирус халдаажээ.
Тус эмнэлэгт бага насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс зургаа нь бүрэн эдгэрсэн бол дөрвийнх нь биеийн байдал сайжирч байгаа аж. "Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусээр өндөр настай болон суурь өвчтэй хүмүүс илүү хүндээр өвчилж байгаа ба нас барах магадлалын хувьд ч настай хүмүүс илүү өртөмтгий байгаа юм.
Одоогийн байдлаар 2,000 гаруй хүн уг вирусийн халдвараар нас барсан ч бага насны хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийт эдгэсэн хүний тоо 18 мянга даваад байгаа билээ.
Эх сурвалж: XINHUA

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News