БНСУ-д коронавирусээр халдварласан тохиолдол 833-т хүрлээ » Төр.мн

БНСУ-д коронавирусээр халдварласан тохиолдол 833-т хүрлээ

 
БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 70-аар нэмэгдэж нийт 833-т хүрснийг БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр орон нутгийн цагаар 17.00 цагт мэдэгдэв.
Шинээр Сөүл хотод 1, Бусан хотод 12, Тэгү хотод 41, Дэжөн хотод 1, Улсан хотод 1, Кёнги мужид 2, Умард Гёнсан мужид 12 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 31 923 (+4071) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 20 292 (+1165) иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарч, 11631 (+2906) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 22 (+4) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 иргэн нас барсан. Одоогоор 804 (+66) иргэн тус улсад тусгаарлагдсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News