БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 893 хүрчээ » Төр.мн

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 893 хүрчээ

 
БНСУ-д мягмар гарагт "COVID-19” коронавирусний халдварын 60 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 893 болжээ. Даваа гарагийн өглөө нийт 161 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй харьцуулахад уг үзүүлэлт цөөрсөн байна.
Мягмар гарагийн байдлаар БНСУ-д коронавирусээр халдварласны улмаас 8 хүн нас баржээ. Зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүм, тус хоттой зэргэлдээ оршдог Чондо хотын эмнэлэгт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНСУ-д илэрсэн нийт тохиолдлын тэн хагасаас илүү хувийг эзэлж байгаа юм.
Коронавирусний халдварын 60 шинэ тохиолдлын 49 нь Сөүл хотоос зүүн урагш 300 километр зайд оршдог Дэгү хотод болон Умард Кёнсан мужид бүртгэгдсэн бол Сөүлд 2, Бусанд 3, Гёнги мужид 5 тохиолдол бүртгэгдсэн байна.
БНСУ-д өнгөрсөн ням гарагт түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш холбогдох албаны төлөөлөгчид Дэгү хот, Умард Кёнсан мужид халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, мягмар гарагийн өглөөний байдлаар 22 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдвар авсан байх магадлалтай 13273 хүнийг хөл хорионд оруулжээ. БНСУ-д энэ сарын 3-наас хойш 35823 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 22550 шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News