“COVID-19” халдвар спортын ертөнцөд » Төр.мн

“COVID-19” халдвар спортын ертөнцөд

 
Дэлхий дахинаа "Цар тахал” хэмээн зарласан шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болоод буй Европ тивд спортын арга хэмжээнүүд цуцлагдсаар байна. Одоогийн байдлаар цуцлагдаад байгаа томоохон тэмцээнүүдийг хүргэж байна.
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/
Энэ сарын 12-ны өдөр Юта Жазз багийн Франц тоглогч Руди Гоберын коронавирусын шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гэж гарсан.Тиймээс NBA үүсч болзошгүй аюулаас сэргийлж улирлын тоглолтуудаа түр зогсоохоор болжээ.
Үндэсний хоккейн лиг /NHL/
Коронавирусын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүнээс урьдчилан сэргийлж Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн удирдлага лигийн тоглолтыг гуравдугаар сарын 13-наас тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Формула-1
Австралийн их шан 2020-ын "Формула-1” уралдаан коронавирусын улмаас цуцалсан гэж Их Британийн "ВВС” телевизийн сэтгүүлч мэдээлсэн байна. Гэвч олон улсын автомашины холбооноос энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Энэхүү оны анхны дэлхийн автомашины уралдааныг Австрали улсын Мельбурн хотод энэ сарын 13-15-нд хийхээр төлөвлөсөн байжээ.
EURO-2020
Европын хөлбөмбөгийн холбоон коронавирустай холбогдуулан Европын 55 орны хөлбөмбөгийн холбоодын төлөөлөл, Европын клубүүдийн холбоо, Европын лигүүдийн зөвлөлийн хурлийг зохион байгуулсан.Энэ хурлаар ирэх зургаадугаар сарын 12-нд эхлэхээр товлоод байсан 2020 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг (EURO-2020) 2021 оны зун хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Сери А, Итали
Вирусын халдварын голомтын цөм болоод байгаа Италид хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл түр зогсоосон байна.
Примера, Испани
Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор 2 долоо хоногийн хугацаагаар зогсоожээ. Мөн "Реал” багийн бүх тамирчдыг хөл хорионд оруулсан байгаа аж
Бундеслиг, Герман
Ойрын үед болох ёстой хоёр тойргийн тоглолтуудыг үзэгчгүйгээр явуулах ба телевизээр үнэгүй үзүүлэхээр болсон байна.
Премьер-лиг, Англи
Коронавирусийн тархалтын улмаас дөрөвдүгээр сар хүртэл түр завсарласан байна.
Өвлийн спортын хувьд, Уран гулгалтын ДАШТ, Хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ, Биатлоны дэлхийн цом болоод бусад тэмцээнүүд цуцлагдаад байна.
Токио-2020
Шинэ төрлийн коронавирусын тархалтын улмаас "Токио-2020”-ийн бамбарыг эртний Грекийн олимпийн хотод хаалттай ёслолын ажиллагааны үеэр асаасан байна. Харин олимп болох эсэх нь эргэлзээтэй байсаар байна. "Токио-2020” олимпийг зохион байгуулах хороо одоог хүртэл олимпийг хойшлуулахаас татгалзаж байгаа боловч халдварт өвчний тархалт үргэлжилсээр спортын салбарт ч маш их нөлөөлөөд байгаа юм. Иймд Токиогийн олимпийг албан ёсоор хойшлуулахаар төлөвлөөд байгаа аж.
ТӨР.МН
Б.ХОНГОРЗУЛ

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News