Коронавирустай холбоотой зарим улс орнуудын нөхцөл байдал » Төр.мн

Коронавирустай холбоотой зарим улс орнуудын нөхцөл байдал

Дэлхийн 196 улсад тархаад буй COVID-19 халдварын улмаас зарим улс оронд үүсээд байгаа нөхцал байдлын талаар мэдээллийг хүргэж байна.
Шинэ Зеланд улсад халдварын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус улсад нэг сарын хугацаатай онц байдал зарлаж, улсын хэмжээд хөл хорио тогтоосонбайгаа аж.Нийгмийн нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэгээс бусад бүх байгууллагын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан байна. Тус улсын эрүүл мэндийн сайдын мэдээллэснээр халдварын тоо ирэх арав хоногийн туршид тасралтгүй өсөх хандлагатай байна. Тиймээс Шинэ Зеландчууд зайнаас харилцах хэв маягийг сайн сахиж, гэрээсээ гарахгүй байж чадвал халдварын гинжин хэлхээсийг таслаж, шинэ халдварын тоог бууруулах боломжтой учраас дээрх арга хэмжээнүүдийг нарийн мөрдөж сахихыг ард иргэдээсээ хүссэн байна.
Австрали улсад зайнаас харилцахтай холбоотой арга хэмжээг илүү чангатгах арга хэмжээг авч байна. Хуримын ёслолд тав, оршуулгын ёслолд арваас дээшгүй хүн оролцох ёстой ба хүн хоорондын зайг маш сайн сахих ёстой гэжээ. Тухайлбал 4мкв зайд нэг хүн ноогдох байдлаар зай барих ёстой гэдгийг хатуу анхааруулсан байна. Энэ нөхцөл байдал дор хаяж зургаан сар үргэлжлэх төлөвтэй байгаа талаар тус улсын ерөнхий сайд ард иргэддээ анхааруулсан байна. Халдварын тархалт энэ хэвээрээ нэмэгдсээр байгаа тохиолдолд эмнэлгийн ор, ялангуяа эрчимт эмчилгээ хүрэлцээгээ дийлэхгүй болох талаар мөн анхааруулж мэдэгджээ.
АНУ-ын хувьд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж, нас баралт ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл хийхдээ шинээр бүртгэгдсэн халдварын 85 хувь нь Европын бүс болон АНУ-д бүртгэгдэж байна. Иймээс АНУ халдварын голомтын дараагийн цөм болж болзошгүй байгаа талааранхааруулсан байна. Халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж АНУ-ын муж улсууд харилцан адилгүй арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа. Зайнаас харилцах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, гэрээсээ гарахыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.
Зарим муж улсуудад эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, эрүүл мэндийн ажилтнуудад нэн шаардлагатай байгаа хувийн хамгаалах хэрэгслийг хэмнэх зорилгоор яаралтай бус, амь насны заалтгүй, төлөвлөгөөт мэс ажилбаруудыг цуцлах шийдвэрийг гаргаж ажилллаж байгаа аж.
1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс мөн 21 хоногийн хугацаатай үндэсний хэмжээний хөл хориог тогтоож эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий нийтийн хэмжээнд 2.5 тэрбум хүн коронавирусын халдварын улмаас хөл хорионд байна. Мөн 156 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хаасан байгаа юм.
Төр.мн
Б.Хонгорзул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News