Хунтайж Чарльз коронавирусын халдвартай нь тогтоогджээ » Төр.мн

Хунтайж Чарльз коронавирусын халдвартай нь тогтоогджээ

Умард Ирландын нэгдсэн вант улсын угсаа залгамжлах Уэльсийн хунтайж Чарльз шинэ коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон тул Шотландад өөрийгөө тусгаарлаад байна.
71 настай ханхүүгийн хувьд халдварын шинж тэмдгүүд илэрсэн боловч биеийн байдал нь сайн байгаа гэж мэдээллэсэн байна. Харин түүний гэргий Корнваллын гүнгийн авхай Камиллагийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан талаар CNN мэдээллээ.
Хунтайж Чарльз гуравдугаар сарын 10-нд Лондон хотод болсон арга хэмжээний үеэр Монакийн ханхүү Альберттай уулзсан гэх мэдээлэл байгаа ба ханхүү Альберт нь коронавирусийн халдвар илэрсэн европын анхны язгууртан болоод байгаа юм.
Эх сурвалж: CNN
Төр.мн
Б.Хонгорзул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News