Коронавирусын халдвар илэрсэн аяллын хөлөг онгоц нэгээр нэмэгдлээ » Төр.мн

Коронавирусын халдвар илэрсэн аяллын хөлөг онгоц нэгээр нэмэгдлээ

Коронавирусээр "Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээрх зорчигчид халдварлаж тухайн үедээ томоохон шуугиан тариад байсан билээ.
Тэгвэл энэ удаад "Zaandam”  гэх  аяллын хөлөг онгоцны зорчигчдоос ч вирусын халдвар илэрсэн байх боломжтой болоод байгаа аж. Уг хөлөг дээр 1800 хүн зорчиж байгаа бөгөөд үүний 70 гаруйгаас нь халдварынх байж болох шинж тэмдгүүд ажиглагдаад байна гэнэ.
"Zaandam”  нь 3-р сарын 7-ны өдөр Буэнос-Айрес хотоос аяллаа эхлүүлсэн ба 3-р сарын 30-ны өдөр Чилид газардаж зорчигчдоо буулгах ёстой байсан ч Чилийн зүгээс эсэргүүцэж өөрсдийгөө аюулд оруулахыг хүсэхгүй байна гэдгээ мэдэгджээ.
Иймд усан онгоцны багийн төлөвлөгөө нурж, АНУ-ын Флорида мужийн боомтыг зорихоор замдаа яваа ажээ. Мөн онгоц руу нэмэлт тусламж, хоол хүнс, эм тариа, шинжилгээний тестүүд илгээж буй аж. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News