COVID-19 цар тахал дэлхийд » Төр.мн

COVID-19 цар тахал дэлхийд

Дэлхийн 202 оронд тархаад буй COVID-19 халдвараар одоогийн байдлаар 722,350 хүн өвчилж, 33,980 хүн нас бараад байгаа юм. Харин 151,766 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар голомтлон тархаж байгаа улс орнуудын мэдээллийг хүргэе.
АНУ-д халдварын 142,178 тохиолдол илэрч 2484 хүн нас бараад байна. Тус улсын харшил, халдварт өвчний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи "АНУ-д халдварын оргил үе хараахан болоогүй байна. Ирэх долоо хоногийн хугацаанд халдварын тоо болон нас баралтын тоо ихсэж оргилдоо хүрэх магадлалтай. Математик тооцооллын дагуу АНУ-д хэдэн сая хүн халдвар авч, нас баралт 100 мянга хүрнэ гэж хэлсэн. Мөн АНУ үүссэн нөхцөл байдлын улмаас гуравдугаар сарын 31-нийг хүртэл тогтоогоод байсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Итали улсад өчигдөр буюу ням гарагт 756 нас баралт бүртгэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 3-нд дуусахаар тогтоосон хөл хориог үргэлжлүүлнэ гэдгээ тус улсын ерөнхий сайд мэдэгдээд байгаа ба бүх хязгаарлалтын арга хэмжээг 2020 оны зургадугаар сар хүрч цуцлана гэж хэлсэн юм.
Харин Испани улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн нь халдвар гарсан цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.
Герман улсад халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Мөн Франц улсаас эрчимт эмчилгээ шаардлагатай байгаа 50 орчим хүнийг ХБНГУ-д хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
БНСУ-д коронавирус илрүүлэх эмчилгээг эрчимтэй хийж байна. Тус улсад нийтдээ 394 мянган хүнд шинжилгээ хийж 9000 гаруй халдварын тохиолдлыг илрүүлээд байгаа аж. Мөн энэ лхагва гарагаас эхлэн гадаад улсаас ирэх бүх зорчигчийг 14 хоног тусгаарлах шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ БНСУ-д байнгын оршин суугч биш тохиолдолд 14 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлах аж.
Төр.мн
Б.Хонгорзул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News