Хонг Конгийн иргэд цар тахлын эсрэг Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагслаа » Төр.мн

Хонг Конгийн иргэд цар тахлын эсрэг Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагслаа

 
Тавдугаар сарын 24 буюу ням гарагт Хонконгийн жагсагчид Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хороолол болох "Каусбэй вай” руу дайрсан байна. Цагдаа нар жагсаалыг намжаахын тулд нулимс асгаруулагч хий, чинжүү шүршигч, усны их бууг ашиглажээ.
Жагсаалын гол шалтгаан нь Хятадын засгийн газар аюулгүй байдлын хууль тогтоомжоор дамжуулан Хонконг дахь хяналтаа чангатгахаар төлөвлөж байгаагаа зарласны дараа уг эсэргүүцэл болжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын үндэсний ардын конгресс (ХКК) нь Хонконгийн хууль тогтоох байгууллагыг үл тоож, хурцадмал байдалтай тэмцэх хууль дүрмийг мөрдөх болно гэсэн мэдэгдэлд өгсөн анхны хариу үйлдэл нь энэхүү жагсаал боллоо.  Ингээд цагдаа нар уг хорооллыг хааж, дараалан нулимс асгаруулагч хий шатааж долоон цаг гаруй үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоожээ.
50 жилийн турш Их Британийн колони улс байсан Хонг Конг 1997 онд Хятадын "мэдэлд” шилжсэн түүхтэй. Гэхдээ 2047 он хүртэл Хонг Конгийг өөрийн бие даасан хууль, улстөрийн системтэй байлгана гэсэн тохироо хийгдсэн байдаг. Хятадаас /Бээжингээс/ Хонг Конгийн дотоод бодлогод илтэд нөлөөлсөн бодлого, шийдвэрүүд гаргах болсон нь нууц биш бөгөөд тус улсын иргэд үүнийг бослого, тэмцлийн хэлбэрт шилжихгүйгээр эсэргүүцдэг байсан юм. 
Коронавирусийн халдварын хөл хориотойгоор энэ оны эхээр гарсан үймээн самууныг түр намжаасан боловч халдварын аюул Хонг Конгт багасах тусам хүмүүс жагсахад бэлэн байгааг энэ үйл явдал харуулж байна.. Үүний зэрэгцээ, цагдаа нар илүү сайн тоноглогдсон, илүү сэрэмжтэй байгаа бөгөөд орон нутгийн удирдлагууд ч үүнд ихээхэн бэлдэж байгаа бололтой.
Эх сурвалж: CNN
                 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News